Та бүхэн таалан болгооно уу ..
Удахгүй манай сайт охид бүсгүйчүүдийн загварын халуухан цэг болохоор зорилго тависан бөгөөд охид та бүхэн өөрийн бичсэн ашигтай зөвлөгөөгөө манай сайтруу илгээж бид нийтлэж байх болно
За тэгэхээр миний зөвлөгөө
ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ ГУТАЛ
Гоёлын гутлаа хэрхэн сонгох вэ?
Бүсгүйчүүд бид даашинзаа сонгох гээд бөөн завгүй гүйж байгаа биз дээ. Гэтэл энд нэг зүйлийг орхигдуулаад байдаг юм шиг санагддаг энэ бол гутал.
Даашинз нь гоё байвал бусад нь хамаагүй гэж бодож байна уу?
Тэгвэл би таниас асуулт асууя..
Ямар зүйл таныг цэх , өндөр , гоолиг, биеийн чинь өөг нууж даашинзийг чинь сүрлэг харагдуулах бэ?
Энэ бол өндөр өсгийт туфль...
Миний анзаарсанаар манай бүсгүйчүүд доорхи хэд хэдэн дутагдалыг гаргадаг санагдсан.
1. Зуны сандаал бол гоёлын туфль биш
Зуны чимэглэл бага дээр нь задгай туфлийг даашинзин дээрээ хослуулж өмсөнөөр та даашинзаа хямдхан бас даруухан харагдуулах болно. Түрүү жил нэг бүсгүй усан цэнхэр өнгийн даашинзин дээр задгай сандал өмссөн байсан юм. Тэрбээр яг л зун үдэшлэгт оролцож байгаа юм шиг харагдаж байлаа. миний бодлоор тэрбээр даашинзаа гоёмсог харагдуулахын тулд өндөр өсгийтөө зөв сонгосон бол классик харагдахаар байсан.
Өөрөөр хэлбэл яагаад усан цэнхэр даашинз дээр битүү загварын өндөр өсгийтэй мөнгөлөг өнгийн туфль өмсөж болохгүй гэж.
2. Даруухан даашинзыг гоё гутал аварч чадна.
Манай Монголын загвар зохион бүтээгчид сайхан загвар гаргадаг боловч нийт хэрэглэгчдээ тэр болгон тэдний зохиосон хувцасыг өмсөж чаддаггүй гээд хэлчихэд буруудахгүй болов уу.. Манай дэлгүүрүүдэд нарийн чимэглэл орсон гэхээсээ илүүтэй аятайхан даруу загвартай даашинзнууд байх нь илүү харагддаг. Тэгвэл тэр даашинзнуудыг гоёлыг гутлаар аваад явчихад болно шүүдээ. Жишээлбэл таньд хар өнгийн ч юм уу цулгай өнгийн даашинз байя гэж саная. Тэгвэл түүн дээр маш өндөр өсгийтэй улаан, мөнгөлөг эсвэл гялгар хар гутал өмсөөд үсээ гоё засчихвал даашинзийг минь аваад явчихгүй гэж үү..
3. Ганган гутлыг битгий цагийг нь тулгаж ав.
Шинэ жил боллоо. Одоо л гутал хувцасаа хайж эхэлдэг цаг гэж бодож байна уу?
Миний бодлоор бол үгүй шүү.. Ганган өндөр өсгийттэй больё гэвэл тэр жилжингээ хайх хэрэгтэй. Манай монголд шинэ жилийн баярын үеэр зөвхөн тэр дэлгүүрийн худалдагчийн “үзэмжээр” авчирсан хувцаснууд зарагддаг. Гэтэл хүн болгонтой та адил байхыг хүснэ гэж үү.. Манай орон шиг жижиг зах зээлтэй газар иймэрхүү тохиолдолд санамсаргүй тохиолдолоор нэгдүгээр алдааг давтах явдал гардаг юм шиг санагддаг юм.
4. Өөрийн бие цогцосдоо гутлаа тааруул
Даашинзнаас гадна өөрийн гутлаа зохицуулах нэг зүйл бол таны биеийн хэлбэр юм.
Мэдээж өндөр гоолиг охид өндөр өсгийт өмсөх нь гоо сайхан харагдуулдаг.
Харин бүдүүн шилбэтэй, том биетэй бүсгүйчүүд бүдүүн өсгийтэй өндөр өсгийт их зохидог. Бас сүүлийн үед мода болоод байгаа дөрвөлжин өсгийтэй туфльнүүд ийм бүсгүйчүүлд илүү боломж олгож байгаа санагддаг.. Миний бодлоор ийм биетэй бүсгүйчүүд илүү дэгжин сайхан харагдуулах зүйл бол яах аргагүй туфльнүүд... Ялангуяа туфлийг чимэглэл болгож ашиглах нь ийм биетэй бүсгүйчүүлд илүү тохирох мэт.. Ийм бүсгүйчүүд харин задгай гоёлын гуталнаас аль болох зайлсхийж битүү л бол ямар ч дэгжин гутал тасархай зохино.
Харин намхан биетэй бүсгүйчүүд мэдээж өндөр өсгийтийг хэтрүүлж өмсөхгүйхээр өөрийн биед тааруулах хэрэгтэй. Миний ажигласнаар ийм бүсгүйчүүдэд бүдүүн өсгийтэй гутал өмсөхөд өргөсөж харагддаг. Бас нэг зүйл нь битүү гутлын өсгийн хэсэг илүү товгор байвал нарийхан шилбэтэй бүсгүйд гутал нь томдсон юм шиг харагддаг юм билээ.
За тэгээд эцэст нь зөвлөхөд гутал авахдаа заавал хосоор нь өмсөж , ард урдаас нь харж байж аваарай..