2010-08-10
Энэ маш их таалагдсан учраас бүсгүйчүүддээ зориулж орууллаа.

 Би  Андреа Сиркашын “ Тэр чамд тохирох хүн биш”  номыг уншсаныхаа дараа  түүнтэй уулзаж, “ Өөртөө тохирохгүй”  тэр хүнтэй  болзож, тэр бүү  хэл гэрлэж, сайхан амьдарч болох тухай  өгүүлдэг номынх нь тухай хэдэн зүйл асуухаар шийдсэн юм. Би өөрөө ч саяхнаас  тийм залуутай үерхэж эхэлсэн нь ингэж сонирхож асуухад хүргэснийг нуугаад яахав. 

-“Чамд  тохирохгүй” гэдэг үгийг та яагаад хэрэглэсэн юм бэ? 

-Ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө тийм ийм гэж  ярьдаг бөгөөд өөртөө нь адил хромсом байхгүй  эртэй огт  суухгүй гэдэг.  Гэхдээ эсрэгээрээ олон эмэгтэй хайж  байснаасаа тэс өөр хүнд хайртай болж, гэрлэсэн тухай сонсож байсан юм. Тийм болохоор л таарч тохирохгүй гэдэг  үг бол хоосон үг. Эмэгтэй хүн олон удаа дурладаг. Тиймээс  л тэд анх уулзсан эрийг огт  тоохгүй байснаа сүүлд салж чадахгүй болсон байдаг.  

Сул талыг давуу тал болгоно гэж үү? 

Ихэнхдээ тийм.  Бид огт өөр нөхцөлд  өөрийгөө илүү танина шүү дээ. Өөрт  чинь тохирохгүй гэж бодож байгаа хүн магадгүй таныг нээж болно. Би номондоо өөрийгөө  бусадтай нээлттэй байдаг хүн гэж боддог нэг эмэгтэйн тухай өгүүлсөн юм. Гэвч тэр нэлээд ичимхий хирнээ  ичимхий  эр хүнтэй уулзахыг огт хүсдэггүй байж. Нэг удаа тэр өөрийнхөө огт сонирхдоггүй, даруухан, хашир эртэй уулзсан аж.  Эндээс тэр  өөр хэн нэгнийг түрүүлж ам нээхийг хүлээх нь утгагүй гэдгийг ойлгосон.  Бүсгүй түүнтэй учирсандаа  маш их баярладаг гэсэн.

Эмэгтэйчүүд яагаад  болж бүтэхгүй байгааг нь мэдсээр байж  өөртэйгөө адилхан хүнтэй  зууралдсаар байдаг юм бэ? 

Нэг л зүйлээ давтсаар  байгаа хэрнээ өөр үр дүн гарахыг хүлээх нь галзуурлын шинж гэж  Ейнштейн хэлсэн байдаг.  Та таарч тохирохгүй нь  илт байгаа ч нөгөө залуутайгаа уулзсан хэвээр байгаа бол логик  танд өөр хүн хай гэж хэлээд байна.  Хэдийгээр амаргүй байх ч тогтсон  хэв маягаа өөрчилж,  өөр орчинд ороод үз. Хэрэв таны болзоо та л үргэлж дуудаж, санаачлагыг гартаа авдаг  байсан бол одоо өөртэй чинь хамт байхыг  маш ихээр хүсч байгаа  хүнтэй болз. 

Болзоонд хандах хандлагаа яаж өөрчлөх вэ? 

Эцсийн үр дүн нь ямар  байхыг төсөөлөх нь болзооны хамгийн чухал хэсэг. Хэрэв та бүх эрчүүд адилхан хуурамч,  эсвэл сайн эрчүүд нь  бүгдээрээ гэрлэчихсэн гэж бодоод байвал та сайн хүнтэй хэзээ ч учрахгүй. Эрчүүд гутранги үзлээр чинь танд ханддаг болно.  Харин эерэг талаас харж, хүлээж авч чадвал таны болзоо ч амжилттай болж, хайр, халамжыг мэдэрнэ. 

Сонирхдогоосоо өөр хүнтэй уулз гэж үү? 

Таны сонирхдог хүн биш байсан ч ямар ч хүнтэй нээлттэй бай.  Миний хайж байгаа хүн тийм байх ёстой биш, тийм л байгаасай гэж  бод. Тэгээд бодох биш зөн совиндоо итгэ. Хэрэв та зөв хүнтэйгээ учирсан бол өөрөө мэдэрнэ. 

Та номондоо “ Хайр” , “ Дурлал” хоёрын хооронд  том ялгаа бий гэж бичсэн байсан. 

Хайрыг дурлал гэдэг үгээр илэрхийлдэггүйтэй  л адил.  Эмэгтэй хүн уйлж, шаналж байхыг бид хичнээн удаа харж байлаа. Зөвхөн “түүнд хайртай ” гэдэг нь  гомдоосон хүнийг орхихгүй байх шалтгаан гэж үү?  Би номондоо  урьд нь өөр хүнд ухаангүй дурлаж байсан ч, өөртөө тохирохгүй гэж  бодож явсан  хүндээ хайртай болсон олон эмэгтэйчүүдийн дурсамжыг оруулсан.  Үүгээрээ би та бүхнийг хайргүй хүнтэйгээ гэрлэ гэж байгаа юм биш шүү. 

www.news.mn


2010-07-15
Хосоор амьдрах хорвоод ганцаар байна гэдэг хүсэх зүйл биш. Ялангуяа эмэгтэй хүнд. Хов живэнд дуртай авгайчуудын сэдэв болохын сацуу үе тэнгийн хүүхнүүд бараг нөхөрт гарчихсан байдаг. Гэхдээ ганц биеэс үл хамааран та хэнээс ч дутахгүй аз жаргалтай байх боломжийг бүү алдаарай.

1. Ажлын хэт ачаалал танд хэрэггүй. Хэрэв санхүүгийн боломжтой бол нэмэлт, давхар ажил өөртөө бүү үүр. Учир нь ганц бие эмэгтэйчүүд стресст илүү өртөмтгий байдаг. Ажил. амралтыг зөв зохицуулах, үүнээс таашаал авахад анхаар.
2. Олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцож бай. Нийгмийн идэвхтэй байх нь амьдралыг тань сонирхолтой болгоно. Олны дунд бужигнах, янз бүрийн хүмүүстэй уулзаж учрах нь таныг уйтгарлах завгүй байлгана.
3. Өөртөө сэтгэл хангалуун бай. Дутагдалтай талыг ч давуу тал болгон харагдуулж чадах нь танаас хамаарна. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, өө сэв хайх нь танд хашигтай бус. ...

2010-06-16
 Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг...чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг...хүн төрөлхөтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг...орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг...дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг...нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг...жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...жирийн л нэг э...

2010-06-16
 
  •  - Бүх зүйл нь санасан ёсоор сэтгэлчлэн бүтдэг эмэгтэй болох бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш харин хэр зэрэг ухаантай эмэгтэй байх нь чухал. Хорин насандаа бүхнийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насандаа зовох юмгүй амьдарна. Хувь заяа гэдэг бидний далд ухамсраас хамаарч өөрчлөгдөж байдаг. Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр. Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур. Аливаа юмыг язгууртны нүдээр харж сонгож сур. Хувиа хичээгч бай гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг ч бас чухал....