2010-06-16
Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг
 
  •  - Бүх зүйл нь санасан ёсоор сэтгэлчлэн бүтдэг эмэгтэй болох бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш харин хэр зэрэг ухаантай эмэгтэй байх нь чухал. Хорин насандаа бүхнийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насандаа зовох юмгүй амьдарна. Хувь заяа гэдэг бидний далд ухамсраас хамаарч өөрчлөгдөж байдаг. Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр. Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур. Аливаа юмыг язгууртны нүдээр харж сонгож сур. Хувиа хичээгч бай гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг ч бас чухал.
  •       -Аз жаргалын талаарх өрөөсгөл ойлголтоосоо сал. Аз жаргалтай амьдрал уйтгартай байдаггүй. Зовлон үзсэн хүн л амьдрал мэддэг гэж туйлшрахаа боль. Азгүй байдлаас зугатаж аз жаргалыг сонго.
  •        -Хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас.  Амьдрал гэдэг азын сугалаа шиг сохор зүйл биш. Киноны үйл явдлаар амьдралыг бүү төсөөл. Би өөртөө л бардам байвал боллоо гэсэн бодлоо орхи. Карьер хөөсөн эмэгтэйн талаарх өрөөсгөл ойлголтоосоо сал. Зорилго хүнийг бий болгодог
  •       -Хорин насандаа ямар хүмүүсээр хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална. Цэнгэг усны жараахай цангэг усандаа л нааддаг. Уйтгар гунигт автсан цацантэй найзалснаас аз жаргалтай тэнэгтэй найзал. Сэргэлэн цовоо эмэгтэй хорвоог байлдан дагуулна. Танилтай бол талын чинээ. Хүрээлэл сайтай эмэгтэй бол
  •       -Хувь заяагаа өөрчлөхөд зориулж хөрөнгө оруулалт хий. Уншигч хүн л удирдагч болж чадна. Өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт хамгийн эрсдэлгүй байдаг. Бусад хүмүүсийн тусын тулд хичээж зүтгэснээс өөрийн тусын тулд хичээж зүтгэвэл хариу нь асар томоор чамд ирэх болно. Гоо үзэсгэлэн бол амьдралын мастер түлхүүр. Тийм юм шиг харагдахыг хичээвэл аяндаа тийм болдог.
  •         -Өөдрөг үзлийн хүчээр дэлхийн бөмбөрцгийг ч гар дээрээ өргөж дийлнэ. Бодлоо өөрчилж чадвал хорвоо чамайг тойрон хүрээлэх болно. Эерэг энергийг тасралтгүй үйлдвэрлэх аргад суралц. Өөдрөг үзлээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж бүү оролд
  •         -Мөнгө сайн хэрэглэж сурах сайн олохоос илүү чухал. Мөнгөний амт, эрт мэдрэх тусмаа амьдрал илүү амар болно. Мөнгө хайрыг орлодоггүй, хайр мөнгийг орлодоггүй
  •          -Гэрлэлтийг хувь заяандаа даатгаж орхиж болохгүй. Гэрлэлт гэдэг бол хувь заяаны тоглоом биш. Цагаан морь унасан ханхүүг харалгүй бүү өнгөрөө. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэрлэлтээ ашигла
; font-size: 12px; line-height: 1.5em; text-align: center; ">                                   ' Everything of women's life can be changed in their  twenties'  номын хэсгээс 
Бичсэн: stylein | цаг: 12:44 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax